Сэдвээсээ ганц удаа гажхаас өөр арга алга
Өнөөдөр миний бие байнга засуулдаг үсчинрүүгээ үсээ засуулах гээд явж байлаа. Гэтэл төмөр замын удирдах газрын хашаан дотор байдаг цэцэрлэгийн моднуудыг нь бүгдийг нь тайрч байхтай дайралдлаа. Би урд нь тэр цэцэрлэг дотор зугаалах их дуртай байсын. Улаанбаатарт үлдсэн цөөн хэдэн бүтэн модтой сайхан цэцэрлэгүүдийн нэг. Харин тэгтэл нөгөө сайхан цэцэрлэгийг маань сүйтгэж байдаг байгаа. Хэдэн моднуудыг нь бүгдийг нь хэдэн шонгууд болгож байхыг хараад сэтгэл өвдөхгүй байж чадсангүй. Шууд гүйж очоод тэнд модны доод мөчрүүдийнэ сүхээр цавчиж байсан хижээл насны эртэй хэсэг ярилцлаа. ярилцлаа ч гэж дээ бараг загнасан дөө.
"Сэдвээсээ ганц удаа гажхаас өөр арга алга" цааш унших »
Lee priest д

За анддаа амлаж байсан ёсоороо загварыг нь сольчлоо. Одоо гоё гоё мэдээ мэдээлүүд бичлэгүүд өдөр болгон хийж байгаарай. орж байнаа

Хүндэтгэсэн Tj

14 настай хүүхэд цаана чинь 135 кг г шахаж байна.
Манайхаан наана чинь 14 настай хүүхэд 135 кг ийг хөнкөөн шахаж байна. Гэхдээ бүр шахалтын цамцгүй гээч. Одоо ингэж шахаж байгаа хүүхэд насанд хүрэхээрээ хэдийг шахнаа. 
"14 настай хүүхэд цаана чинь 135 кг г шахаж байна." цааш унших »
Итгэхэд ч бэрх юм.
Зарим нэг хүмүүс итгэхэд ч бэрх юм хийх юм. Энэ удаа нэг иймэрхүү бичлэгүүдийг орууллаа.
"Итгэхэд ч бэрх юм." цааш унших »
1010 lb World record Bench press
3 жилийн өмнө тогтоосон рекорд байна лээ. 1010 lb гэдэг нь 457,5 кг юм. Манайд Friends Gym клубийн тамирчин 280 кг д шахаж байхыг харж байсийн байна. Удахгүй манайхан ингэж шахдаг болох цаг ойрхон гэдэгт итгэж байна. За ингээд хүлээн авч үзнэ үү. 
"1010 lb World record Bench press" цааш унших »
Өсвөрийн дэлхийн рекорд хэвтээ шахалт 330 кг
2008 оны Канадын ҮАШТ дээр өсвөр ангилалд Мать Корт 330 кг-ийг вандангаас түлхэж дэлхийн рекордыг шинэчилжээ.Манайд саяхан болсон УАШ нээлттэй тэмцээн дээр хэвтээ шахалтын цамцыг нуруу нь битүү байх ёстой, энэ нь олон улсын стандарт ийм байдаг гэж байсан. Гэтэл энэ тэмцээн дээрх цамцыг харвал ар нь задгай байгаа нь олон улсад ийм байдаггүй гэсэн бодол төрүүлж байна. Энэ бичлэгийг Манай Үндэсний Powerlifting-ийн холбооныхноос үзвэл сэтгэгдэл дээр ямар нэгэн тайлбар хийнэ байхаа гэдэгт итгэж байна. Дараа дараагийн дэлхийн рекордуудыг ч цувралаар оруулах болно. Тэр бичлэгүүд дээр ч мөн адил байгаа гэдгийг хэлэх байна!!!
"Өсвөрийн дэлхийн рекорд хэвтээ шахалт 330 кг" цааш унших »
Хэвтээ шахалтийн 67.5 кг дэлхийн рекорд 232.5кг
Энэхүү рекордыг мөн л ОХУ-ийн тамирчин Равель Казаков 2005 оны Дэлхийн аварга дээр тогтоосон байна. Бас л мундаг хүчтэй байгаан шүү!    
"Хэвтээ шахалтийн 67.5 кг дэлхийн рекорд 232.5кг" цааш унших »
ДАШТ насанд хүрэгчидийн 67,5 кг, суулт 325 кг
Энэхүү өргөлтийн эзэн нь ОХУ-ийн тамирчин Равель Казаков бөгөөд 2005 оны дэлхийн аваргын тэмцээн дээр  67,5 кг жинд тогтоосон байна. Манайд бол хамгийн өндөр жингийн захиалгын суултыг -90кг жинд  Champions клубийн тамирчин ПНХ ний дэд ерөнхийлөгч Мөнх-Эрдэнэ 300 кг аар тогтоосон байдаг билээ. Үзээд өөрсдөө болгооно биз дээ.  
"ДАШТ насанд хүрэгчидийн 67,5 кг, суулт 325 кг" цааш унших »
Powerlifting-ийн дасгалын 5х5 төлөвлөгөө
Энэ удаадаа хүчний 5х5 гэсэн төлөвлөгөөг дасгалын зургийн хамт орууллаа. Надад бол гайгүй төлөвлөгөө юм шиг санагдсан. Та бүхэн өөрсдөө хийж үзээд зохих зохихгүйг нь мэднэ биз дээ. За ингээд төлөвлөгөөгөө танилцуулъя, долоо хоногт 3 нь удаа хийхээр юм билээ.
"Powerlifting-ийн дасгалын 5х5 төлөвлөгөө" цааш унших »
Powerlifting гэж юу вэ?
Хүндийг өргөлтийн спорт нь Powerlifting буюу хүчний 3 төрөл, олимпын хүндийг өргөлт болох Weighlifing, Strongman гэсэн төрлүүдтэй байдаг. Энэ блог нь powerlifting-ийн төрлийг илүү түлхүү нийтлэх болно. Powerlifting нь хүчний 3 н төрөл болох суулт буюу штанг мөрлөж өргөх /squat/, цээжний шахалт буюу вандангаас түлхэж өргөх /bench press/, үндсэн таталт буюу газраас хөндийрүүлэн өргөх /deadlift/ гэсэн 3 н төрлөөс бүрдэнэ.
"Powerlifting гэж юу вэ?" цааш унших »
(Нийт: 10)